Хайлт

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792,000 төгрөг болж өөрчлөгдөнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой татвар, шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орно. 

Үүнтэй холбогдуулан сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлөх доод хэмжээ ₮106,920 болж нэмэгдэх юм.

Харин малчин, туслах малчин даатгуулагч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөс шимтгэл төлөхөд сард төлбөл зохих шимтгэл 61,380 төгрөгийг даатгуулагч өөрөө төлөх юм. Ингэж төлснөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэл 5.75 хувиар тооцсон дүн болох 45,540 төгрөгийг улсын төсвөөс хариуцна.

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15,840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлөх юм. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө.

Манай улсад 171,300 гаруй хүн сайн дураар нийгмийн даатгал төлдөг аж. 

Холбоотой мэдээ: