Хайлт

ОХУ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ОХУ-ЫН НЕФТИЙН ЭКСПОРТОД ТАТВАР НОГДУУЛНА ГЭВ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп NBC News-д өгсөн ярилцлагадаа: Хэрэв Оросын засгийн газартай Украины дайныг зогсоох талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол Оросын бүх төрлийн нефть бүтээгдэхүүнд 25-50 хувийн татвар ногдуулна гэж мэдэгджээ. 

Мөн зөвхөн АНУ татвар ногдуулаад зогсохгүй Оросын нефтийг худалдаж авсан улс орнуудыг АНУ-д бизнес хийх боломжгүй болно гэж тодотгосон байна. Түүний энэ анхааруулга нь Орос, Украин хоёрын хооронд хийгдсэн Хар тэнгист аюулгүйгээр зорчих болон эрчим хүчний байгууламж руу хийх дайралтыг зогсоох хэсэгчилсэн гэрээний дараа гарч байгаа юм.

 Түүнчлэн Доналд Трамп хэрэв Владимар Путин зөв алхам хийхгүй бол АНУ эдийн засгийн хүнд цохилтыг удахгүй өгнө гэж дахин сануулжээ.

Холбоотой мэдээ: