Хайлт

ДАВ.ЦОГТБААТАР: ЯЛ ЭДЛЭХ ХУГАЦААГАА ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ГАРГАСНАА УДАХГҮЙ ТАЙЛБАРЛАНА

УДШ-ийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг гэм буруутайд тооцон түүнд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. Дээд шүүхийн шийдвэр гараад сар өнгөрч байгаа боловч Дав.Цогтбаатар гишүүн ял эдлэх хугацаагаа хойшлуулахаар хөлөө хүрэх газар гүйж яваа бололтой. 

Тэрбээр энэ сарын 10-ны өдөр УДШ-д шүүхийн шийдвэр хэрэгжих хугацааг УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусах хүртэл хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байдаг. Энэ тухайгаа тайлбарлахдаа "УДШ-д шийдвэрийн хэрэгжилтийг хангах хугацааг хойшлуулж өгөх хүсэлтээ гаргасан. Үүнд нэг их ялсаад байх ч зүйл байхгүй. Хуулийн гаргалгаатай тайлбарыг удахгүй өгнө " гэлээ.

Холбоотой мэдээ: