Жүжигчин Ким Сэ Рун-тай холбоотой олон маргаанд нэр холбогдсон БНСУ-ын жүжигчин Ким Сү Хён хууль ёсны төлөөлөгч, “LK Partners” компанийн өмгөөлөгч Ким Жонг Бок, “Gold Medalist” компанийн гүйцэтгэх захирал Ан Сон Сү нартай хэвлэлийн бага хурал хийлээ.
Ким Сү Хён хэвлэлийн хурлын эхэнд уучлал гуйж, талийгаач Ким Сэ Рун тайван нойрсож чадахгүй байгаад харамсаж байна” гэж хэлээд хэвлэлийн бага хурлаа эхлүүллээ.
Мөн тэрээр олны дургүйцлийг хүргээд буй асуудлын талаар “Би талийгаачтай насанд хүрээгүй байхад нь болзож байгаагүй. Талийгаачийг өр барагдуулах шахалтаас болж нас барсан гэх мэдээлэл үндэслэлгүй. Ким Сэ Руны гэр бүл намайг “алуурчин” гэж буруутгаж байгаад харамсаж байна” гэжээ.
Ким Сэ Рун бид хоёрын харилцааг ашиглан түүний гэр бүлийнхэн нь мөнгө нэхдэг байсан. Се Рун үргэлж стресстэй байдаг байсан. Надаас болон манай агентлагаас ирсэн дарамтаас болж амиа хорлосон гэдэг мэдээлэл худлаа гэж мэдэгдлээ.
Жүжигчин Ким Сү Хён Ким Сэ Рун-ы гэр бүл, нагац гээд байгаа хүн, "Garosero" нарын эсрэг гүтгэлэг үйлдсэн, өөрт нь 12 тэрбум воны гэм хор учруулсан гэх өргөдлөө шүүхэд гаргажээ.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Ким Сү Хён “Шүүмжлүүлнэ гэдгээ мэдэж байгаа ч нэр төрөө цэвэрлэхийн тулд нэг л зүйлийг хэлье. Би буруугүй. Би буруугүй гэдгээ батлан харуулах болно” гэж мэдэгдлээ.