Хайлт

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗОГСООЛОО

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ "УБЦТС" ТӨХК-иас цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс /2025.04.01/ эхлэн зогсоож байгааг мэдээлжээ. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулсан байсан.

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлдөг.

Ингэхдээ 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байжээ. Тэгвэл өнөөдрөөс  эхлэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоож байгаа аж.

Холбоотой мэдээ: