Хайлт

ДОНАЛЬД ТРАМП АМЕРИКЧУУДЫГ ЭНТЕРТАЙНМЕНТ САЛБАРЫН МӨЛЖЛӨГӨӨС ХАМГААЛАХ ТУШААЛ ГАРГАЖЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудыг энтертайнмент  салбарын мөлжлөгөөс хамгаалах тушаалд гарын үсэг зуржээ.

Ерөнхийлөгч Даваа гарагийн орой Зууван танхимд зарлигт гарын үсэг зуржээ. Кид Рок гарын үсэг зурах ёслолд ерөнхийлөгчтэй нэгдсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Ерөнхийлөгчийн зарлигт Холбооны Худалдааны Комиссыг Ерөнхий прокурортой хамтран концерт, болон энтертайнмент салбарт өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглүүлдэг.

Ерөнхийлөгчийн зарлигаар мөн тасалбар худалдан авах үйл явцын бүх үе шатанд, тэр дундаа тасалбарын хоёрдогч зах зээлээр дамжуулан үнийн ил тод байдлыг хангах; тасалбарын хоёрдогч зах зээлд "шударга бус, хууран мэхлэх, өрсөлдөөнийг эсэргүүцэх" үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үнэлгээ хийж, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авна гэжээ. 

Учир нь тасалбарын дамын наймаа уран бүтээлчдэдээ ч, үзэгчдэд ч ашиггүй байдаг тул үүнийг зохицуулах шаардлагатай гэж Трамп үзэж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр шүтэн бишрэгчид тасалбар худалдан авахын тулд ердийн үнээс 70 дахин илүүг төлсөн ч тохиолдол гарчээ.

Тиймээс уг тушаалын дагуу Төрийн сангийн газар  амьд тоглолт, энтертайнмент салбарын шударга бус үйлдлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэгдсэн тайланг 180 хоногийн дотор гаргаж, хэрэглэгчдийг хамгаалахад шаардлагатай нэмэлт зохицуулалт, хууль тогтоомжийг боловсруулах аж. 

Холбоотой мэдээ: