Хайлт

Б.НАМУУН ИРГЭН Г.ГАН-ОЧИРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Иргэн Г.Ган-Очир өөрийн цахим хуудаснаа "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун, намууны нөхөр О.Тэнүүн нар бусад хүмүүстэй нийлж Буянт-"Ухаа-2" хороолол болон "Шинэ яармаг" хороололд байранд оруулна гэж 2 жилийн хугацаанд луйврын пирамид үүсгэж 330 иргэнээс 33 тэрбум төгрөг залилан авч 2024 оны сонгуульд зарцуулсан" талаар бичсэн. 

Тэгвэл Б.Намуун энэ талаар "Худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ нэн даруй зогсоо. Ийм үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйл болон бусад холбогдох хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Бид уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд шалгуулахаар албан ёсоор өргөдөл, гомдол гаргаж байна" гэжээ.

Иргэн Г.Ган-Очирын хувьд цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байх үед Франц руу цагаачлан очсон. Улмаар тус улсад амьдарч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Францын шоронд ял эдэлсэн. Саяхан шоронгоос суллагдсаны дараа Монголын нэр бүхий улс төрчид болон цагдаа шүүхийн талаар баталгаагүй, ор үндэсгүй мэдээлэл цацах болжээ. 

Холбоотой мэдээ: