Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өчигдөр /2025.03.31/ 22:35 минутад гарлаа. Шүүхээс Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн аж. Өөрөөр хэлбэл "Өргөө -2" кинотеатрыг албадан чөлөөлөх шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарна. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалгаалж маргаан цааш үргэлжлэх эсэх нь тодорхой болно" гэж МТҮП-ын захирал Ж.Золзаяа өөрийн нүүр номдоо нийтэлжээ.
Ийнхүү удаан хугацаанд үргэлжилсэн Сод Монгол групп, Мэдээллийн технологийн паркын маргааныг шүүх эцэслэжээ.
Сануулахад, Сод Монгол групп Мэдээлэл технологийн үндэсний паркын талбайг мкв-ийг нь 7000 төгрөгөөр түрээслэж байсан нь ил болж байсан. Тиймээс мэдээллийн технологийн салбарын байрыг эзэгнэсэн Сод Монгол групптэй гэрээ цуцалж, нүүхийг шаардаж шүүхэд хандаад байсан юм.