Японы парламент гуравдугаар сарын 31-нд 2025 оны санхүүгийн жилийн төсвийг баталжээ. Японы 2025 оны санхүүгийн жилийн төсөв 115,1978 их наяд иенд хүрч, түүхэн дээд цэгтээ хүрчээ.
Японы санхүүгийн шинэ жилийн батлан хамгаалахын төсөв 8.7 их наяд иентэй гарсан нь өнгөрсөн онд тогтоосон 7.9496 их наяд иенийн дээд амжилтыг эвдсэн байна. NHK телевизийн мэдээлснээр, цагаан будааны үнэ ихээр өсөж буй нөхцөлд, цэргийн зардлыг өндөр байлгах нь иргэдийн амьжиргааг шахаж, ард иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалж чадаагүй төсвийн шийдвэр болж байна гэж Японы Коммунист намын дарга Томоко Тамура мэдэгджээ.