2017 онд С.Н гэх этгээд Хэнтий аймагт Э.Х гэх эмэгтэйтэй хүчээр бэлгийн харилцаанд орж улмаар үтрээний хүнхрээний урагдал үүсгэсний улмаас цус алдаж амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1.4 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байв. Улмаар анхан шатны шүүхээс түүнд 18 жил хаалттай хорих ангид хорих ял өгсөн ч давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
Тэгвэл өнөөдөр энэ хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд боллоо. Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдлээ.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар С.Намжилд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс үзсэн учир цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажиласан бөгөөд амь хохирогчийн амь хохирогчийн эгч 8 жил тууштай ажиллаж хэрэгтэнд зохих ял шийтгэлийг нь оноосонд талархсанаа илэрхийлжээ.
