Хайлт

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын "Асаат нарийн" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ өчигдөр /2025.04.02/ 19:17 цагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна гэх мэдээлэл өглөө. 

Одоогоор түймрийн голомтод мэргэжлийн ангийн болон орон нутгийн 35 хүн, таван автомашин, таван мотоциклтой ажиллаж байна. Мөн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 алба хаагч нэг автомашинтай Эрдэнэбулган суманд ажиллаж байна гэлээ.

Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх,түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ: