Хайлт

НУРАНГИНД 125 ЦАГ ДАРАГДСАН МЬЯНМАРЫН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 17 цаг 40 минутад Хятадын аврах баг Мьянмарын Мандалай хотын Голден зочид буудлын аврах цэгт 125 цаг шахам нурангинд дарагдаад байсан 52 настай Мьянмарын иргэнийг амжилттай аварчээ. Энэ нь Хятадын аврах багийн аварсан ес дэх хүн юм.

Хятадын гамшгаас аврах баг болон Хятадын армийн аврах багаас бүрдсэн Хятадын олон улсын аврах багийнхан гурван цаг гаруй аврах ажиллагаа явуулсны эцэст амьд үлдсэн хүнийг аварсан байна. Түүнийг аврах үед биеийн байдал нь сайн байсан бөгөөд тухайн нутгийн эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна.

Хонконгийн онцгой бүсийн аврах баг болон Шэньжэний нийгмийн халамжийн аврах баг ч энэ удаагийн нэгдсэн аврах ажиллагаанд оролцож байна.

Холбоотой мэдээ: