Хайлт

ЦЕГ: Манай улсад аяллаар ирсэн БНСУ-ын жуулчин Хоргын тогоо гэх газарт унаж нас барсан хэргийг шалгаж байна

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа" гэж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын алдарт юүтүбр 31 настай Шин Ен Хоргын тогооны дээд эрмэгээс унаж нас барсан байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсад нэвтрүүлгийн зураг авалтаар ирсэн бөгөөд Хоргын тогооны эрмэгт зураг авалтад орж байхад хүчтэй салхилсаны улмаас унаж нас барсан байна.

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл: 0

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна