Хайлт

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Land Cruiser 78 маркын автомашин өгчээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Toyota Land Cruiser 78 маркын автомашин өгсөн байна. Энэ талаараа тэрбээр, "Намрын тэргүүн сарын шинийн 18-ны хуртай хувьтай сайхан өдрөөр Түнхэл тосгоныхоо цагдаагийн албанд туулах чадвар өндөр цоо шинэ Toyota Land Cruiser 78 маркын автомашиныг хүлээлгэн өглөө.


Манай Түнхэл тосгон хүн ам 3500 гаран дээр нь зуны улирал гэлтгүй гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг бөгөөд, уул уурхай, мод, самар гээд хүн байгалийн олон асуудлууд хөвөрдөг тосгон байдаг билээ. Тиймээс хэдийгээр тойргийн гишүүн биш ч гишүүн болсон цагаасаа нутаг орондоо хэрэгцээ шаардлагатай зүйлсээс бага ч атугай шийдвэрлэж өгөх юмсан гэж зорьсондоо хүрлээ. Нутгийн иргэд олон нийтийнхээ амар амгалан байдлын төлөө 40км радиуст цаг наргүй давхиж байдаг цагдаагийн албан хаагчдын маань ажил үйлс өөдөө дээшээ, алтан шар зам өлзийтэй байх болтугай" гэжээ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл: 0

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна