Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3.7-д “Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг нээлттэй байршуулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах”, Ерөнхий сайдын 2025 оны 03 дугаар албан даалгаврын 2.12.2-т “нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийтэд ил тод, шилэн болгох арга хэмжээ авах” гэж заасны дагуу хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, албан даалгаврын биелэлтийг хангах ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын газар, хэлтсийн дарга нартай цахимаар уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар олон нийтэд ил тод байршуулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн байдал болон байршуулсан мэдээллийн хувь, үнэлгээ зэргийг хэлэлцлээ. Цаашид нийгмийн даатгалын байгууллагын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, хуулийн хугацаанд байршуулах, мэдээллийг shilen.gov.mn, shilendans.gov.mn, opendata.gov.mn, ndaatgal.mn болон бусад хэвлэл мэдээллийн боломжит сувгаар иргэд, даатгуулагчдад хүргэж, мэдээллээр хангах ажлуудыг хийж гүйцэтгэн, байнгын хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Сэтгэгдэл: 0
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна