МАН-ын Бага хурлаар Занданшатар олонхийн дэмжлэг авч чадахгүй нь тодорхой болсон тул МАН дотор дараагийн ЗГ-ийн бүтэц зурагдаж эхэлсэн тухай бор шувуу нисэж эхэллээ!
Энэ удаагийн МАН-ын бага хурлаар Г.Занданшатарт итгэл үзүүлэхгүй байх томоохон шалтгаануудын нэг нь эдийн засгийн өсөлт, цалин хангамж, тэтгэвэр, татвар, даатгал зэрэг нийгмийн хамгийн анхаарал татсан сэдвүүд дээр дорвитой төлөвлөгөө байхгүй, зөвхөн намын даргын өрсөлдөөнд чиглэсэн богино настай улс төр хийж байгаа нь түүнийг ЗГ тэргүүлэх чадамжгүй, цаашлаад МАН-ын цаашдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, улмаар ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 УИХ-ын сонгуулийн дүнд ч сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаас АН одоо МАН-ын даргын сунгааг далимдуулж засгийн газрыг огцоруулах үйл ажиллагаанд сэм бэлдээд эхэлсэн сурагтай.